ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АТГ-ын даргаар З.Дашдавааг томиллоо

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-01

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар АТГ-ын дарга, дэд даргыг томилох асуудлыг хэлэлцэж, томиллоо. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуув.

Б.Дэлгэрсайхан: Хоёр залууг дэмжиж байгаа. Гэхдээ та хоёр одоо биш ажлаа аваад юун дээр очсон бэ гэдгээ мэдрэх байх. Х.Энхжаргал бол маш сайн ажилласан шүү. Миний найзыг муухай харуулах гэж их балбасан. Тэр энд ажиллаж байхдаа нэг ч албан тушаатны бүсэнд хүрээгүй шүү. Би офшороор цоллуулдаг хүний нэг. Намайг сайн шалгаад хурдан эцсийг нь олж өгөөрэй. Төрөөс төрсөн тэр бумтан бизнес хийж байгаад улс төрд орсон гишүүд хоёрынхоо ялгаа заагийг гаргаж танилцуулаарай. Мөнгөнийхөө эх үүсвэрийг танилцуулах талаар анхаараарай. 

Л.Мөнхбаатар: АТГ-ын статусыг эргэж харах шаардлагатай байна. Чуулганаар эрүүгийн хэрэг ярьдаг болоод байна. Угтаа бол хууль тогтоох асуудлаа ярих ёстой. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх ажлыг хийх ёстой. 

Х.Нямбаатар: Нэр дэвшигчдэд амжилт хүсье. Эрүүгийн хуулийнхаа концевцийг ашиглаж ажиллаарай. 

Н.Учрал: Авлигын төсөөллийн индексээр бид үнэхээр ухарсан. Үүнтэй тэмуэхдээ бусад улс орнууд Авлигын эсрэг хуулиараа бус харилцаа холбоо, мэдээллийн цахим сүлжээг ашигласан байна. Тиймээс авлигыг бууруулъя гэвэл төрийн бүхий л түвшинд анхаарч ажиллах ёстой. Төрийн цахим шилжилтийг хийх ажлыг яаралтай зохион байгуулах ёстой. Иргэдээс авсан мэдээллийг иргэдийн эсрэг ашигладаг асуудал хэрээс хэтэрсэн байна. Төрийн цахим шилжилтийг хийе. Мэдээллийн аюулгүй байдлыг хангаж байж авлигын индекс буурна. Гишүүд үг хэлж, асуулт асууж дууссаны дараа нэр дэвшигчдийг АТГ-ын дарга, дэд даргаар томилохыг гишүүдийн олонх нь дэмжив. Мөн АТГ-ын дарга Х.Энхжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийг олонх нь дэмжлээ.