ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Тавантолгой" ХК 52 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-05-02

Орон нутгийн өмчит “Тавантолгой ” ХК-ийн  энэ  оны хувьцаа эзэмшигчдийн хурал дөрөвдүгээр сарын 29-нд  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багт боллоо. “Тавантолгой” компани өнгөрсөн онд 1.8 сая тонн нүүрс борлуулсан аж. Энэ нь өмнөх оноос буурсан үзүүлэлттэй байгаа ч, 52 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Мөн орон нутаг болоод улсын төсөвт өнгөрсөн онд 173 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж ногдол ашиг тараажээ. Үүнээс Өмнөговь аймгийн төсөвт 65 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, бүтээн байгуулалтад зориулагдаж үр шимээ өгсөн байна. Түүнчлэн сүүлийн таван жилийн хугацаанд  тус компани төсөвт  830.2 тэрбум төгрөг төвлөрүүлснээс 423 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараажээ. 

“Тавантолгой” ХК 2018 оны ногдол ашгийг  нэгж хувьцаанд 853 төгрөг байхаар ашгийн 85 хувь хүртэлхийг хувьцаа эзэмшигчиддээ  хуваарилахаар шийдвэрлэжээ. Түүнчлэн компанийн засаглалын үндэсний зөвлөлтэй хамтран “Сайн засаглал” хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан юм. Энэ онд эднийх 6.0 сая тонн нүүрс борлуулахаар төлөвлөсөн байна.