Пуужингууд цувралыг ойртуулж 2-1 болголоо

Б.ГАНЗОРИГ
2019-05-04

NBA-ын плэйоффын хоёр шатны цувралын 3 дахь тоглолт өнөөдөр Голдэн Стэйт Уориорс болон Хьюстон Рокетс багуудын хооронд боллоо. Рокетс өмнөх хоёр тоглолтод айлын талбайд зочилсон бөгөөд хоюуланд нь ялагдал хүлээгээ байсан билээ. Тэд өнөөдөр хожигдох эрхгүй тоглолтыг өөрийн талбайд хийсэн бөгөөд нэмэлт цагт 121-126 харьцаагаар хожиж цувралыг 2-1 харьцаатай болгож ойртууллаа.

Тус тоглолтод Жеймс Харден 41 оноо, 9 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Эрик Гордон 30 оноо, Крис Пол 14 оноо, 8 самбар, 7 дамжуулалтаар тусалжээ. Харин эсрэг багаас Кэвин Дурант 46 оноогоор бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Дроумонд Грин 19 оноо, 11 самбар, 10 дамжуулалтаар трипл дабл гүйцэтгэжээ.