ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ерөнхийлөгч Ш.Алтантуяагийн шүүх хуралд хүний эрхийн зөвлөхөө томиллоо

O.Admin
2019-05-04

Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насанд халдсан хэрэгтнүүдийн шүүх хурал тавдугаар сарын 6-ны өдөр  Куала Лумпурт болно. Энэхүү шүүх хуралд оролцуулахаар Монгол Улсын  Ерөнхийлөгч Х.Баттулга Хүний эрхийн зөвлөхөө томилсон аж. Энэ талаар Ерөнхийлөгчийн хүний эрхийн зөвлөх Г.Уянга өөрийн фэйсбүүк хуудаснаа  “Малайзад хэрцгийгээр алуулсан Ш. Алтантуяа бүсгүйн шүүх хуралд оролцуулахаар МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга Хүний эрхийн зөвлөхөө томилж явууллаа. Бүсгүйн аав С.Шаарийбуу гуайн хамт УБ-аас хөдөлж байна. МУ-ын иргэн хэн ч хаа ч байсан монгол төрийн хамгаалалтад байх ёстой! Шүүх хурал 5 сарын 6-нд талийгаач охины төрсөн өдөр Куала Лумпурт болно” гэжээ.