ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

28 настай бүсгүй нөхрийнхөө амийг хөнөөжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-05-05

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд амьдардаг 28 настай эмэгтэй Н-ээс сумын цагдаагийн хэлтэст “манай нөхөр амиа хорлочихсон байна” гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид очиход 26 настай Ө нь боомилсон байдалтай амиа алдсан байсан аж. 

Хэргийн газарт явуулсан урьдчилсан үзлэгээр талийгаач нь гадны нөлөөтэй амиа алдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Улмаар шүүх шинжилгээний дүгнэлт ч тэгж гарсан бөгөөд хэргийн газрын үзлэг, хавсаргасан нотлох баримтаар эхнэр Н нь нөхрийгөө цагаан даавуугаар боож амийг нь хөнөөгөөд цагдаагийн байгууллагад хуурамч дуудлага өгсөн нь ил болсон байна. 

Одоогоор хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд хүчирхийллийн улмаас амиа хамгаалсан уу, эсвэл хардалт болон гэр бүлийн маргаанаас үүдэж ийм хэрэг хийсэн үү гэдгийг шалгаж тогтоох юм байна.