ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

30 орчим насны эмэгтэй өндрөөс унаж амиа алдсан уу

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-05-05

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кей Эйч апартмент” хотхоны барилга дээрээс өнөөдөр 15:00 цагийн орчимд хүн үсэрч, амиа алджээ.

Уг мэдээллийг фэйсбүүк дахь ээжүүдийн “Mommy central” группт тавьсан бөгөөд “Gegeen angel” гэх хаягтай бүсгүй оруулжээ. Түүний мэдээлснээр барилга дээрээс унасан хүн өсвөр насны охин байсан гэх. Тэрээр доор нь байсан машин дээр унасан тухай ч бичжээ. Энэ хэргийн талаар ЦЕГ–ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодруулахад “Ийм дуудлага ирсэн, цагдаагийн бүрэлдэхүүн гарч, хэргийн газар дээр ажиллаж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Албан бус эх сурвалжийн өгсөн мэдээллээр 15 давхраас үсэрсэн байж болзошгүй байгаа бөгөөд 30 орчим настай байсан гэх мэдээлэл ч гарч байна. 

Тухайн байрны оршин суугчид,  цагдаа,  түргэн тусламжийн байгууллагад дуудлага өгсөн ч, тэрээр газар дээрээ амьсгал хураасан байна.  Өнгөрсөн намар “Кей Эйч апартмент” гэх энэ хотхоны барилгаас залуухан загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ мөн л учир битүүлгээр унаж амиа алдсан хэрэг гарч байсан билээ. Түүнийг амиа хорлосон хэмээн хэргийг хаасан байдаг.