Денвер Наггетс баг цувралыг тэргүүлж эхэллээ

Б.ГАНЗОРИГ
2019-05-07

NBA-ын хоёр дахь шатны цувралын тав дахь тоглолт Денвер наггетс талбайдаа Портлэнд Трэйл Блэйзэрс багийн хооронд болж 98-124 харьцаагаар Наггетс хожиж цувралыг 3-2 -оор тэргүүлж эхэллээ. Цувралын зургаа дахь тоглолт Портлэндын талбайд болох бөгөөд энэ сарын 10-ны 10:30 цагт болно.

Тус тоглолт Никола Ёокич 25 оноо, 19 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Милсап 24 оноо, 8 самбар, Жамал Мурри 18 оноо, 9 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Харин эсрэг багаас Лилард 22, Макколлум 12 оноог авчээ.