ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шууд засалтын технологи нэвтрүүллээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-05-08

ЕБС-ийн төгсөлтийн шалгалт болон боловсролын чанарын үнэлгээ, элсэлтийн ерөнхий шалгалтад шууд засалтын технологийг нэвтрүүлэхэд шаардлагатай 50 ширхэг засагч машиныг Боловсролын үнэлгээний төвд хүлээлгэн өгчээ. Тус засагч машиныг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр БСШУСЯ-ны хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд нэвтрүүлж буй аж.

Тус төслийн санхүүжилтээр шалгалтын материалыг шууд засахад хэрэглэгдэх засагч машины ашиглалт болон дагалдах программ хангамжийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн, шалгалтын хуудсыг уншуулан дүн мэдээг нэгтгэх үүрэг бүхий 68 мэргэжилтнийг шалгалтын 50 төвд бэлтгэжээ. Эдгээр бэлтгэгдсэн мэргэжилтнүүд 2019 оны зургадугаар сарын 17-20-ны өдрүүдэд Монгол Улсын хэмжээнд зохион байгуулагдах их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт”-д шууд засалтын үйл ажиллагааг Боловсролын үнэлгээний төвийн удирдлага дор хариуцан ажиллах юм.