ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сонгинохайрханчуудыг эрүүл мэндийн даатгалын өр төлбөрөөс чөлөөлнө

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-05-08

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын хэлтэс хамтран өнөөдөр нэгэн сонирхолтой арга хэмжээ хийхээр төлөвлөжээ. Тодруулбал, өнөөдөр Соёмбо кино театрын урд талбайд “Эрүүл иргэн” аян, “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх дүүргийн дэд хөтөлбөр”-ийн нээлтийн арга болох юм байна. 

Тус арга хэмжээнд оролцож байгаа иргэдэд Нийгмийн даатгалын хэлтсээс эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чадаагүй иргэдийн өмнөх онуудын төлбөрөөс чөлөөлөх аж. Зөвхөн 2019 оны эрүүл мэндийн даатгал болох 38400 төгрөг төлөөд Эрүүл мэндийн даатгалтай болох боломжийг олгох юм байна. 

Мөн эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэдийг элэгний B, C вирусын шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах зэрэг олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.