Кэвин Дурант гэмтсэн ч баг нь хожлоо

Б.ГАНЗОРИГ
2019-05-08

NBA-ын плэйоффын хагас шигшээд үлдэх тоглолтууд өнөөдөр Голдэн Стэйт Уорриорс талбай даа Хьюстон Рокетс багуудын хооронд боллоо. Өмнөх тоглолтуудад хоёр баг талбайдаа хоёр хоёр хожилтой цувралын харьцаа тэнцээд байсан бөгөөд өнөөдрийн тоглолт Уорриорсын хувьд хүнд тоглолт болж эцсийн 99-104 харьцаагаар хожиж цувралыг 3-2-оор тэргүүлж эхэллээ.

Энэ тоглолтод Кэвин Дурантын шөрмөс татаж тоглолтыг орхисон билээ. Тэрбээр 32 минут тоглохдоо 22 оноог аваад байсан юм. Харин тус багаас Стифэн Көрри 25 оноо,6 самбар, 7 дамжуулалт,  Клэй Томпсон 27 оноог авчээ. Эсрэг багаас  Жеймс Харден 31 оноо, 8 дамжуулалтыг авч багаа тэргүүлсэн бол Эрик Гордон 19 оноогоор тусалжээ.