Милоуки Багс дорнод бүсийн аваргын төлөө шалгарч үлдлээ

Б.ГАНЗОРИГ
2019-05-08

NBA-ын плэйоффын бүсийн финалд үлдэх тоглолтууд Милоуки Багс талбайдаа Бостон Селтикс багтай цувралын тав дахь тоглолтыг хийлээ. Цувралын эхний тоглолтод Бостон хожсон ч үүнээс хойш гурав дараалж хожигдоод байсан билээ. Өнөөдрийн тоглолтод тэд хожигдох эрхгүй тоглосон ч эхний хагаст 13 оноогоор хожигдсон бөгөөд шийдвэрлэх үед оноог барьж чадалгүй 91-116 харьцаагаар хожигдож энэ улиралыг дуусгалаа. Харин Милоуки Багс сүүлд 2000-01 оны Аверсонгоор удирдуулсан Филадельфи 76 багт бүсийн финалд хожигдож байжээ. Харин тэдний өрсөлдөгч баг нь одоогоор тодроогүй байгаа бөгөөд Филадельфи 76 болон Торонто Репторс багуудын хожсонтой нь тоглоно.

Тус тоглолтод Яннис Адетокумбо 20 оноо, 8 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Крис Меддлетон 19 оноо, 8 самбар, Жорж Хил 16 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Кари Ирвинг 15 оноог авчээ.