ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ж.Мөнхтулгыг нөхрөө хөнөөсөн гэж үзэж, эрүүгийн хэрэг үүсгэжээ

Б.ГАНЗОРИГ
2019-05-09

Баянгол дүүргийн иргэн Э нь 2018 оны арваннэгдүгээр сарын 2-3-нд шилжих шөнө гэртээ зүрхэн тус газраа хутгалуулан нас барсан хэрэг гарсан. Хэргийн талаар манай сонинд талийгаачийн ээж Н.Март хандаж ярилцлага өгсөн билээ. Энэ хэрэгт талийгаачийн эхнэр Ж.Мөнхтулгад эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч “Аргагүй хамгаалалтын улмаас амиа алдсан” гэж прокурорын байгууллага үзсэн байдаг.

Талийгаачийн ар гэрийн гомдлыг үндэслэн прокурорын байгууллага хэргийг дахин хянаж үзээд мөрдөн байцаалтад буцаажээ. Ж.Мөнхтулгад Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл, “Хүнийг алах” гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн байна. 

Энэ талаар талийгаачийн ээж Н.Март “Энэ хэрэгт хяналт тавьсан прокурор А.Баясгалан “Хавтаст хэрэгтэй авагдсан баримтаас үзэж дүгнэлтээ гаргасан. Гомдолтой байвал манай дарга руу ханд” гээд тоохгүй байсан. “Шүүх хурлаар ордоггүй юм уу” гэж асуухад Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйл “Аргагүй хамгаалалтын улмаас амиа алдсан” учраас шүүх хурлаар шийдэх шаардлагагүй гэж тайлбарласан. Хүн хутгалуулж амиа алдчихаад байхад шүүхээр шийдэлгүй нэг прокурор дангаараа тогтоол гаргаж шийдэж болохгүй шүү дээ. Процессыг үнэн зөв тогтоогоогүй мөртлөө сэжигтэн Ж.Мөнхтулгын мэдүүлгээр хэргийг шийдэж байгаа нь харамсалтай байна. Гэтэл сэжигтний мэдүүлгийг үндэслэж прокурор шийдвэрээ гаргаж болохгүй гэдгийг хуульчлаад өгчихсөн байдаг юм билээ. Миний хүү өөрийгөө егүүтгэсэн гэсэн нэг ч баримт байхгүй. Хэрэг гарах үед эхлээд Ж.Мөнхтулга хутга авсан гэдгээ хүлээсэн” хэмээн мэдээлэл өгч байв.

Талийгаачийн ар гэрийн гомдлыг үндэслэн прокурорын байгууллага хэргийг дахин хянаж үзээд мөрдөн байцаалтад буцаажээ. Ж.Мөнхтулгад Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл, “Хүнийг алах” гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн байна. Дээрх хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж байна. Мөн энэ хэрэгт хяналт тавьж байсан прокурор А.Баясгаланг өөрчилж, өөр прокурор хэргийг хянаж буй аж.

Прокурорын дүгнэлтээр “Талийгаач Э, Ж.Мөнхтулга нар нь тэмцэлдэх явцдаа Э-ийн цээжний зүүн урд дээд хэсэгт өвчүү, үнхэлцгийг нэвтлэн зүрхний баруун хөндий рүү нэвтэрч орсон, баруун мөрөн дээрээс доош чиглэлтэй хатгагдаж зүсэгдсэн, зүрх хатгагдаж зүсэгдсэний улмаас үнхэлцгийн хөндийд цус алдан зүрх чихэлдэж нас барсан” гэж үзсэн байдаг. Түүнчлэн Ж.Мөнхтулгын баруун шуу, баруун зовхи, бугалга, хонго, гуя, зүүн шилбэнд цус хуралттай, зүүн тохой, бугуй, сарвуу, баруун зовхинд зулгаралт бий болж гэмтсэн, талийгаач аргагүй хамгаалалтын улмаас амиа алдсан гэж үзэж прокурорын байгууллага хэргийг хэрэгсэхгүй болгосныг сэргээн шалгаж байна.