ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

1072 хувьцааны ногдол ашиг тараахгүй гэдэг шийдвэрээ эргэж харахаар боллоо

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-05-09

Эрдэнэс Тавантолгой компаниас 1072 хувьцааны ногдол ашиг тараахгүй гэдгээ мэдэгдээд байсан. Иргэдэд ногдол ашиг тараахын оронд дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх шийдвэр гаргаснаа тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээлж байсан юм. Харин энэ шийдвэрээ эргэн харахаар болжээ.

Энэ талаар 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны удирдлагууд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай уулзаж, хувьцааны ногдол ашиг тараах асуудлаар ярилцсан аж Талууд 1072 хувьцааны ногдол ашиг тараах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан юм. Тус ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр болох аж.   

Уулзалтын талаар 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн, эдийн засагч Л.Наранбаатар “Монголын 2.5 сая хувьцаа эзэмшигчид ногдол ашиг өгнө гэдгээ Эрдэнэс Тавантолгой компани амалсан шүү. 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос бэлэн мөнгөөр ногдол ашиг тараах байр суурьт хатуу зогсч байгаа” гэсэн мэдээллийг өглөө. 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос нэгж хувьцаанд 80 төгрөг өгөхийг шаардаж буй. Ингэснээр 1072 хувьцаа 85 760 төгрөгөөр үнэлэгдэх юм.