ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн ажлаа хүлээж авлаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-05-09

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарилгаар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Х.Батсүрэнг томиллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд дээд шүүхийн шүүгч, ажилтан, албан хаагч нарт уншиж сонордуулав. Зарлиг уншиж сонордуулсны дараа Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Х.Сонинбаяр шинээр томилогдсон Ерөнхий шүүгч Х.Батсүрэнд дээд шүүхийн тамгыг гардуулав.