Сиксерс хожиж цувралыг тэнцүүллээ

Б.ГАНЗОРИГ
2019-05-09

NBA-ын плэйоффын хасагдах шатын тоглолтууд Филадельфи 76 болон Торонто Репторс багуудын цувралын зургаа дахь тоглолтоор үргэлжиллээ. Өмнөх тоглолтод Торонто Репторс талбайдаа илүүрхэн хожиж цувралыг тэргүүлж эхэлсэн билээ. Харин өнөөдөр Сиксерс өөрийн талбайдаа хүлээн авч тоглосон бөгөөд тоглолтын эхний хагасыг 15 онооны илүүгээр дуусгажээ. Гуравдугаар үед онооны зөрүүг холдуулж 20 болгосон байна. Шийдвэрлэх үед тоглолт 101-112 харьцаагаар Сиксерс хожиж цувралыг 3-3 болгож тэнцүүллээ. Хоёр багийн долоо дахь тоглолт энэ сарын 13-ны өглөөний 07:00 цагт эхэлнэ.

Тус тоглолтод Жимми Батлер 25 оноо, 6 самбараас бөмбөг авч, 8дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Бен Симмонс 21 оноо, 8 самбар, 6 дамжуулалт, Жоэл Эмбийд 17 оноо, 12 самбар, Харрис 16 оноог авчээ. Харин эсрэг багаас Кавай Леонард 29 оноо, 12 самбар, 5 дамжуулалт, Сиакам 21 оноог тус тус авсан байна.