ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нэгдүгээр ангийнхны бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ

O.Admin
2019-05-09

2013 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн зургаан настай хүүхдийг Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд элсүүлэх бүртгэл ирэх Даваа гарагт эхэлнэ.  Бүртгэл тавдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжлэх юм. Мөн таван настай буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй аж.

Бүрдүүлэх материал:

-Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувилбар болон хуулбар

-Эцэг эх болон асран хамгаалагчийн үнэмлэх хуулбарын хамт

-Хүүхдийн 3х4 хэмжээтэй нэг хувь цээж зураг

-Шилжилт хөдөлгөөн хийсэн бол холбогдох материалыг авчирна.

-Шаардлагатай тохиолдолд УБЕГ-ын лавлагаа болон бусад нэмэлт материалыг үзнэ.

Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй. Энэ хичээлийн жилд 38,232 сурагч нэгдүгээр ангид элсэн орох аж.