ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өндрөөс унаж амиа алдсан эмэгтэйн хамтран амьдрагчийг цагдан хорьжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-09

Өнгөрөгч сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах “Мандала” хотхоны орон сууцны 13 давхраас Ц гэх эмэгтэй унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Уг хэргийг талийгаачийн хамтран амьдарч байсан найз залуу болох О.Боргилыг үйлдсэн хэмээн үзэж байгаа юм. Тэгвэл О.Боргилыг уг хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагаас цагдан хорьжээ. Түүнийг энэ сарын 8-нд буюу өнгөрсөн лхагва гаригт нэг сарын хугацаатайгаар ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа аж. Талийгаачийн ар гэр, найз нөхдийн мэдүүлснээр О.Боргил удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байжээ.