ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Есөн давхраас унах гэж байсан хүүхдийг аварчээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-05-09

Эцэг, эхийн хайхрамжгүй байдлаас болж бага насны хүүхдүүд эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол гарсаар байна. Өчигдөр буюу тавдугаар сарын 9-ний өдөр 20:20 цагт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, угсармал есөн давхар байрны есдүгээр давхрын цонхоор бага насны хүүхэд унах гэж байсныг оршин суугчид харсан байна.

Улмаар оршин суугчид Нийслэлийн онцгой байдлын газарт дуудлага өгснөөр алба хаагчид шуурхай ажиллаж цонхны тавцан дээрх зургаан настай охиныг эсэн мэнд буулгаж чаджээ.