Давид Луйз 2021 он хүртэл "Челси"-тэй гэрээ байгууллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-10

"Челси" клубын хамгаалагч Давид Луйз багтайгаа шинэ гэрээ байгуулжээ. Энэ жил 32 настай Бразил эр 2021 он хүртэл Лондоны "Цэнхэрүүд"-ийн төвийн хамгаалалтад зогсохоор болсон байна. Луйз 2016 онд "ПСЖ" клубээс "Челси"-д эргэж ирсэн.

Тэрбээр энэ улиралд Английн премьер лигт 35 тоглолтод оролцож, 3 гоол оруулж, хоёр гоолын дамжуулалт өгсөн билээ.