Өнөөдөр Н.Дагвасүрэн тэргүүтэй гурван бөх барилдана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-10

Азербайжаны Баку хотноо жүдо бөхийн "Их дуулга" ангиллын тэмцээн болж байгаа билээ. Өнөөдөр эрэгтэй 73, 81, эмэгтэй 63, 70 кг-ын барилдаан болно. Манайхаас ердөө 3 бөх л дэвжээнд гарч барилдах юм. 

Эрэгтэйчүүдийн 73 кг-д Б.Батболд барилдах бөгөөд, эхний тойрогтоо хийллээ. Хоёрдугаар тойрогт Тажикстаны Сомон Махмедбековтай барилдана. Тэгвэл 81 кг-д Н.Дагвасүрэн зодоглох юм. Манай бөх А хэсэгт багтаж, эхний тойрогтоо Польшийн Дамиан Варновскитэй барилдахаар оноолт таараад байна. 

Эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч барилдана. Манай бөх С хэсэгт багтаж, эхний тойрогтоо Рамыны бөх Аделинтай барилдахаар оноолт таарлаа.