Өнөөдөр Н.Алтанбагана, Л.Отгонбаатар тэргүүтэй 4 бөх барилдана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-11

Азербайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн “Их дуулга” ангиллын тэмцээн болж байгаа билээ. Өнөөдөр хүнд жингийнхний барилдаан болсноор тэмцээн өндөрлөнө. Тэгвэл манайхаас өнөөдөр эрэгтэй хүнд жинд 4 бөх гарч барилдах юм. Эмэгтэйчүүдийн тухайд хүнд жингийнхэнэ энэхүү тэмцээнд оролцоогүй.

Эрэгтэйчүүдийн 90 кг-д Г.Алтанабагана, Д.Сандуйжав нар барилдана. Г.Алтанбаганын тухайд В хэсэгт багтаж, эхний тойрогтоо Азербайжаны Тумаев Алиумартай барилдахаар оноолт таарлаа. Тэгвэл Д.Сандуйжав С хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлэв.

100 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт Л.Отгонбаатар барилдана. Манай бөх D хэсгийг тэргүүлж, эхний тойрогтоо хийллээ. Хоёрдугаар тойрогт Орос болон Азербайжаны бөхчүүдийн ялсантай нь барилдах юм.  Тэгвэл +100-д Б.Тэмүүлэн барилдана. Манай бөх D хэсэгт багтаж, эхний тойрогтоо эзэн орны бөх Имран Юсифүвтэй барилдахаар оноолт таарлаа.