ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ц.Пүрэвтүвшин: Хуралдааныг ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн зохион байгуулсан

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-06-08

-Өөрчлөлтөөр дэд дарга болон захирлуудыг нь солих асуудал яригдсан байна лээ-

 

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ шөнө дөлөөр Төрийн ордонд хуралдсан. Хуралдаанаар бүтцийн өөрчлөлт, “Жаст” групп­тэй холбоотой баримт, нотолгоог устгах шийдвэр гар­га­сан гэх мэт мэдээлэл байгаа билээ. Манайхаас мэдээл­лийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэнтэй холбогдох гэж хэд, хэдэн удаа залгасан боловч утсаа аваа­гүй юм. Ингээд “Монголын зэс” корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшинтэй холбогдож, “таван үг” солилоо. 

-“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ шөнө дөлөөр хуралдаж, хууль бус шийдвэр гаргасан гэх мэдээлэл  байна. Энэ үнэн үү. Та бүхэн талаар мэдэж байсан уу?
-Манайхаас албан ёсны мэдээлэл аваагүй. Төрийн ордонд болсон хуралдааныг “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн зохион байгуулсан. ТУЗ-ийн гишүүдийг  төрөөс томилдог. Энэ шийдвэрийг нь аль хэзээний шүүхээр хэлэлцээд түдгэлзүүлчихсэн. Төр дангаараа ТУЗ-ийн хурал зохион байгуулах, хийх эрхгүй гэж үзэж байгаа. Энэ дагуу бид бүхэн мэдэгдэл гаргасан. 
-ТУЗ-өөс бүтцийн өөрчлөлт хийх шийдвэр гаргасан гэх юм?
-Ийм шийдвэр гарсан байна. Өөрчлөлтөөр дэд дарга болон захирлуудыг нь солих асуудал яригдсан байна лээ. Ийм гаргасан ч хууль эрх зүйн хувьд хүчингүй.
-“Жаст” групптэй  холбоотой нотлох баримт, материалыг архиваас устгах зорилготой хуралдсан гэх мэт олон хардлага байна?
-Энэ асуудлыг үнэн гэж манай компанийн зүгээс үзэж байгаа. Бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд арав гаруй хоногийн өмнө хүсэлт гаргасан. Яагаад хандсан гэхээр “Стандарт” банкинд тавьсан асуудлаас болоод “Эрдэнэт” үйлдвэрт 250 гаруй тэрбум төгрөгийн хохирол учрах магадлалтай болсон. Үйлдвэр бус хохирол учруулсан гэм буруутай этгээд нь төлөх ёстой. Эдгээр хүмүүс хохирлоо барагдуулчихвал “Эрдэнэт” үйлдвэр ямар ч асуудалгүй юм. Мөн “Стандарт” банкны ажлын хэсэгт ажилласан хүмүүсийг ажлаас нь халах, эдийн засгийг хаах  байдлаар дарамт учруулж байна.  Энэ утгаар Үндэсний аюулгүй байдалд хандсан юм. Энэ хардлага биелэлээ олоод явж байна.