Кавай Леонард тоглолтын төгсгөлд хийсэн шидэлт багт нь хожил авчирлаа

Б.ГАНЗОРИГ
2019-05-12

NBA-ын плэйоффын цувралын долоо дахь тоглолт Торонто Репторс талбайдаа Филадельфи 76 багтай тоглолоо. Өмнөх тоглолтод Сиксерс хожил цуврал 3-3 болж тэнцсэн билээ. Тоглолт эхнээсээ өрсөлдөөнтэй болсон бөгөөд эхний хагас 40-44 харьцаагаар талбайн эзэд тэргүүлсэн бол гуравдугаар үед онооны зөрүү гурав болсон юм. Шийдвэрлэх үед төгсгөлд Кавай Леонард цаг дуусах мөчтэй зэрэгцэж дундын зайн шидэлтээ амжилттай болгож тоглолтыг 90-92 харьцаагаар дуусгалаа. Улмаар дорнод бүсийн аваргын төлөө Милоуки Багс багтай таарахаар боллоо.

Тус тоглолтод Кавай Леонард 41 оноо, 8 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Сиакам 11, Ловри 10 оноог авсан бол сэлгээнээс Сөрж Ибака 17 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас гарааны тоглогчид бүгд 10-аас дээш оноог авсан бөгөөд сэлгээний тоглогчид ердөө 8 оноог авчээ.