ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Наранзул: Сүрьеэгийн халдварыг идэвхжүүлэхгүй байх эмчилгээг хийнэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-13

Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн сурагчид сүрьеэгээр өвчилсөн талаар бид өмнө мэдээлсэн. 500 гаруй хүүхэд сүрьеэгийн халдвар авсан гэх мэдээлэл байгаа бөгөөд одоогоор өвчилсөн нь тогтоогдсон 38 сурагч байгааг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлсэн. Тэгвэл халдвар авах болон өвчилөх хоёр нь өөр ойлголт болох талаар ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн эмч Д.Наранзул мэдээлэл хийлээ. Тэрбээр “Халдвар авсан гэдэг нь сүрьеэгээр өвчилсөн гэсэн үг биш юм. Гурван хүн тутмын нэг нь халдвар авчихсан байдаг.

Ингээд дархлааны систем муудсан үед сүрьеэгийн нян идэвхжиж өвчилдөг. Халдвар авсан 500 гаруй хүүхдэд вирусыг идэвхжүүлэхгүй байх эмчилгээг хийх гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, сүрьеэгийн нянг идэвхгүй болгох эмийн эмчилгээг хийх шаардлагатай. Ингэснээр эдгээр хүүхдүүд сүрьеэгээр өвчлөхгүй байх боломжтой. Халдвар авсан хүүхэд бусдад халдвар тараана гэж байхгүй. Монголын хүн амын гуравны нэг нь халдвар авчихсан байна. Халдвартай болохоос нь өмнө эмчилгээнд хамруулах шаардлагатай юм” хэмээн мэдээллээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ХӨСҮТ-ийн эмч нар сүрьеэтэй багшид эрүүл гэсэн бичиг хийж өгсөн гэдэг нь ташаа мэдэээлэл болохыг мэдэгдлээ.