ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Замын-Үүд чиглэлийн замыг түр хугацаанд хаалаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-14

Монгол орны нийт нутгаар цас орж, цасан шуурга шуурч байна. Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас хөдөө орон нутаг руу аль болох явахгүй байхыг санууллаа. Хэрвээ явбал машиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж, анхаарал болгоомжтой явахыг анхааруулж байна.

Тухайлбал, зүүн урд чиглэлд хүчтэй салхитай, зорчих хэсэг халтиргаа ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул Говьсүмбэр, Замын-Үүд, Бор-Өндөр, Эрээн чиглэлийн замын хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоогоод байна.  Тус чиглэлийг зорих иргэд, жолооч, тээвэрчид замын нөхцөл сайжиртал тус чиглэлийн орон нутгууд руу зорчихгүй байхыг анхаарууллаа.

Мөн Улаанбаатар-Дундговь чиглэлийн замд цас их хэмжээгээр орж замын зорчих хэсэгт хунгарласан, мөстөж хальтиргаа, гулгаа үүссэн тул жолооч, тээвэрчид чухал шаардлагагүй тохиолдолд хөдөө, орон нутагт зорчихгүй байхыг анхааруулж байна.

Зүүн чиглэлд  Хэнтий аймгийн нутгаар цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдмал, зам хальтиргаа гулгаатай байх тул тээврийн хэрэгслийн хурдыг цаг агаарын болон замын нөхцөл байдалд тохируулан сонгон зорчихыг зөвлөлөө.