ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нагац ах нь долоон настай охины дөрвөн хурууг тасалжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-05-14

Энэ сарын 14-өөс 15-нд шилжих шөнө буюу 22.00 цагийн үед нагац ах нь архидан согтуурсан үедээ долоон настай дүүгийнхээ дөрвөн хурууг тас цавчсан аймшигтай хэрэг гарчээ. Сэжигтэн этгээд энэ хэргийг согтуугаар үйлдсэн бөгөөд охины хурууг таслахаас гадна халуун ус цацаж түлсэн, зодож хүчирхийлсэн гэх асуудал ч яригдаж байгаа аж. Цагдаагийн байгууллагад долоон настай хүүхэд зодуулсан байдалтай Дамбын дэлгүүрийн гадна байна гэх дуудлага иргэнээс иржээ. Дуудлагын дагуу очиход охиныг нагац ах нь согтуурсан үедээ дарамталж зүүн гарын дунд, долоовор хуруу, баруун гарын эрхий хурууг цавчсан байсан гэв. 

Охины биеийн байдал одоо муу байгаа бөгөөд ГССҮТ-д 11 цагийн турш хагалгаанд орж байгаа талаар "tovch.mn" видео сайт газар дээрээс нь мэдээллээ. Гар хурууны гэмтлийн эмч нар багаараа 11 цагийн турш хагалгаа хийж байгаа юм байна.

Мэргэжлийн эмчийн хэлж буйгаар 24 цагийн хугацаанд гар хурууг залгаж чадвал хагалгаа амжилттай болдог юм байна. Сэжигтэн этгээдийг Цагдаагийн байгууллага баривчилж, цагдан хорьжээ.

Б.Эрхэс