ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Даваасүрэн: Гэр хорооллын 42 мянган айл цахилгаан халаагуур ашиглана

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-15

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Зарим албан тушаалтны цалингийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжлээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

Үргэлжлүүлэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг  2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна. 

М.Оюунчимэг: Монгол Улсын Үндсэн чиглэл хэлэлцэж байхад Нийслэлээс хүн байхгүй байна. 2020 онд гэр хорооллыг дахин төлөвлье гэж байгаа бол гэр хорооллын инженерийн шугам сүлжээнд холбох асуудалд анхаарах хэрэгтэй байна. ОУВС-гаас айж байна гээд Сангийн яам болон Барилга хот байгуулалтын яам зүгээр суугаад байж болохгүй. Гэр хорооддыг айлуудыг инженерийн шугам сүлжээнд холбож байж яндангаас сална. Жижиг станцууд байгуулж, шугам сүлжээнд холбох хэрэгтэй. Гэтэл 2020 онд энэ асуудалд нэг ч төгрөг төсөвлөөгүй. 

Ч.Хүрэлбаатар: 2018 онд ипотекийн санхүүжилтэд зориулж 120 тэрбум төгрөг төсөвт суулган, бүрэн хэмжээгээр нт олгосон. 2019 онд төсөвт суусан мөнгө хувиариараа олгогдоод явж байгаа. Монголбанк, БХБ-ын яам хамтран дөрвөн хувийн хүүг нэг болгож бууруулсан.  Ипотекийн зээлийн санхүүжилт гурван эх үүсвэрээр санхүүжиж байгаа. ОУВС-гаас айгаад байгаа зүйл байхгүй. Гол нь хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх асуудал л байгаа юм. 16 хувийн хүүтэй зээл авчихаад найман хувийн хүүтэй гаргах нь нэлээд алдагдалтай. Тиймээс хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх бодлого явж байгаа. Үндсэн чиглэл батлагдсаны дараа 2020 оны төсвийг өргөн мэдүүлнэ.

Ажлын хэсэг: 2018 онд ипотекийн зээлийн хүрээнд төсөвлөсөн мөнгийн 4000 гаруй иргэнд олгосон. Эхний таван сарын байдлаар 175 тэрбум төгрөгийн зээлийг 2500 гаруй иргэдэд хүргэхээр ажиллаж байна. 

М.Оюунчимэг: Монголбанк 2019 онд ипотекийн зээлийг нэмэгдүүлэх боломжтой ч ОУВС дургуйцүүд байгаа гэсэн. Тэгэхээр ипотекийн зээлийг нэмэгдүүлэх боломжтой гэж олйгож болох уу

Ц.Даваасүрэн: Шахмал түлшийг 107 цэгт борлуулах ажил хийгдэж байна. Шахмал түлшээр агаарын бохирдлыг 50 хувь бууруулах боломжтой. Нийт 42 мянган айлд цахилгаан халаагуур өгөх ажил хийгдээд дууссан. Хотын төвмйн А бүсийн айлууд 4 квт халаагуур ашиглах боломжтой болно. Захын хорооллуудад цахилгааны асуудал үүсч байгаа. Энэ жилийн хувьд ОУВС-гийн хөтөлбөртэй холбогдуулан тодорхой хөрөнгө тусгаагүй. Ирэх оны төсөвт суулгахаар төлөвлөж байна. 

Х.Баделхан: 2019 онд 100 км-т 85 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Ипотекийн зээлийн хувьд ирэх жил төсөв хоср дахин буурсан байна. Улсын төсвийг багадаа 240 тэрбум төгрөгт хүргэх шаардлагатай байна. 
М.Билэгт: Монгол төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд заавал валютын сангаас хамаардаг. Төгрөгийн ханш унаж байгаа учрас тэр.