ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хувийн таарамжгүй харилцаанаас үүдэж, долоон удаа хутгалж хөнөөжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-05-15

Энэ сарын 15-нд буюу өчигдөр Баянгол дүүргийн долдугаар хороо буюу ГССҮТ-ийн хажуу талын байрны зогсоол дээр 46 настай эмэгтэй долоон удаа хутгалуулан амиа алдсан харамсалтай хэрэг бүртгэгдсэн билээ. 

“Хүн хутгалуулж, амиа алдсан байна” гэх дуудлагын дагуу харьяа дүүргийн цагдаагийн албан хаагчид хэргийн газарт очиход бүсгүй өөрийн эзэмшлийн машин дотроо амьсгал хураасан байсан аж. Цагдаагийн байгууллага сэжигтэн этгээдийг тэр даруй эрэн сурвалжилсан бөгөөд 30 гаруй насны эрэгтэй Б гэгчийг эрэн хайж байгаа аж.  

Талийгаач нь “Барс” худалдааны төвд жимсний лангуу ажиллуулдаг нэгэн байсан бөгөөд аминд нь хүрсэн этгээд түүний ажилтан байжээ. Мөн амрагийн харилцаатай байсан уу гэх мэдээлэл ч зарим сайтуудаар гарч байна. Хувийн таарамжгүй харилцааны улмаас энэ хэргийг үйлдсэн гэх мэдээлэл байгаа юм. Хэргийн газарт явуулсан урьдчилсан үзлэгээр цээжин тус газарт нь гурван удаа, нурууны дээд хэсэгт дөрвөн удаа хутгалсан амь насыг нь хохироосон байна.