Брүүк Лопез гайхалтай тоглолтыг үзүүлж цувралыг тэргүүллээ

Б.ГАНЗОРИГ
2019-05-15

NBA-ын дорнод бүсийн аваргын төлөө Торонто Репторс болон Милоуки Багс багууд цувралын эхний тоглолтоо хийлээ. Тоглолтын эхний гурван үед Торонто гайхалтай байж тоглолтыг тэргүүлж байсан ч шийдвэрлэх үед хамгаалалт нь тааруухан болсоноор тоглолт 100-108 харьцаагаар хожигдлоо. Цувралын дараагийн тоглолт Багсын талбайд болох бөгөөд энэ сарын 18-ны 08:30 цагт болно.

Тус тоглолт Брүүк Лопез 29 оноо, 11 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Яннис Адетокумбо 24 оноо, 13 самбараас бөмбөг авчээ. Харин эсрэг багаас Кайл Ловри 30 оноогоор тэргүүлсэн бөгөөд Кавай Леонард 31 оноо, 9 самбараас бөмбөг авчээ.