ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Оюун-Эрдэнэ: Тусгай зөвшөөрлийг онцгой, тусгай, энгийн гэж ангилна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-16

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Зөвшөөрлийн тухай, зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 2001 оны аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулиар 18 чиглэлэр 210 төрлийн үйл ажиллагааг туёсгай зөвшөөрлийн үндсэнд явуулна гэж тусгасан байдаг. Өнөөдрийн байдлаар 54 байгууллага 914 төрлийн зөвшөөрлийг олгож байгаа аж. Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд үг хэлж асуулт асууж байна.

М.Оюунчимэг: Гишүүдийн оруулж ирж байгаа зөвшөөрлийн тухай хууль болон Засгийн газраас оруулж ирж байгаа зөвшөөрлийн болон зөвшөөролийн жагсаалт батлах тухай хуулиудыг нэгтгээд нэгдсэн бодлого зорилготойгоор явна гэж ойлгож байгаа. Зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг цэгцлэх цаг болсон. Өргөдлийн байнгын хороо хоёр жилийн өмнө Туул гролын эргэн тойронд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлохыг хориглосон шийдвэрийг гаргаад овоо намжиж байтал, шүүх дээр эвлэрлийн гэрээ гэж байгуулаад тиуул голыг аймшигтай болгосонд иргэд үнэхээр бухимдалтай байна. Нэг хэсэг нь хамгаалах гээд яваад байдаг нөгөө хэсэг нь буцаагаад эрх олгочихдог замбараагүй асуудлаа цэгцлэх хэрэгтэй байна. Энэ хоёр хуулийг нэгтгээд гаргаснаар энэ замбараагүй асуудлыг цэгцэлж чадах уу. Эмнэлэг сургууль барих газар асуудал олддоггүй мөртлөө хувь хүмүүст хамаг гайгүй газраа өгчихсөн байдаг. Дүүргээс өгсөн газруудыг дахин нэг харах шаардлагатай байна. Сургууль цэцэрлэг барих төсөв баталдаг ч газрын асуудлаас болоод мөнгө нь хураагддаг. Үүний үр дүнд иргэд хохирч үлддэг. Энэ хуулийг баталснаар энэ асуудлуудыг цэгцэлж чадах уу. Хэн яаж хариуцлага хүлээх вэ. Хууль бусаар олгосон, иргэдийн амьдралд садаа болж байгаа газруудыг төр буцааж авах ёстой. Энэ асуудалд Засгийн газар болон УИХ-ын гишүүд анхаарал хандуулах шаардлагатай байна.

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар тантай адилхан байр суурьтай байна.Өнгөрсөн 20 орчим жилийн турш явж ирсэн замбараагүй асуудлыг цэгцлэхийн тулд хэд хэдэн хуулийг оруулж ирэхээр бэлдсэн байгаа. Үүнд Газрын харилцаатай холбоотой асуудал, цахим бодлого, стратегийн орд гарзууд, хэвлэл мэдээлэлтэй холбоотой асуудлууд ч багтаж байгаа. Маш олон зөвшөөрөл олгодог ч тэр нь уялддаггүй асуудал их бий. Энэ асуудалтай холбоотой 517 бодлогын баримт бичгүүд гарсан байна. Бүгд хэрэгжилт хангалтгүй. Үүнийг уялдуулаад явах нь зүйтэй юм. Юугаараа ондоо вэгэх асуудлын тухайд  гишүүдийн өргөн барьсан хуулиас хэд хэдэн зарчмын өөр зүйлүүд байгаа. Тухайлбал, Зөвшөөрөл мэдээллийн нэгдсэн бүртгэлийн санг бий болгох асуудал байгаа. Энэ нь Н.Учрал гишүүний яриад байгаа цахим бүртгэлтэй холбогдож байгаа. Үүнийг аваад явах ажлын хэсэг гарсан байгаа. Өөрөөр хэлбэл хүнээсхамааралгүй болж байж зөвшөөрлийн тоо багасна гэсэн агуулгатай юм. Жил тутам зөвшөөрлийн тооллого явуулж, гурван жил тутамд хяналт шинжилгээ хийх юм. Өөрөөр хэлбэл хуулиас гадна ямар нэг зөвшөөрлийн асуудал гарсан бол үүнийг таслан зогсоохыг хуулиар зохицуулж өгч байгаа юм. Энэ мэт зургаан асуудлаар өөр байгаа юм. Төрийн хүнд суртлыг багасгах, хүнд суртлыг үгүй болгох талаар бусад зүйлс нь нэг байгаа. 

М.Оюунчимэг: Зөвшөөрлийн мэдээллийн нэгдсэн бүртгэлийн сан гэдэг хамгийн түрүүнд хийх ёстой асуудал. Зөвшөөрлийн онцгой, тусгай ,энгийн гэж ангилж байгаа юм байна. хэрэгжиж эхлэх цаг хугацааны хувьд батлагдсан өдрөөсөө эхэлж  хэрэгжих үү. 

Л.Оюун-Эрдэнэ: Нэгдсэн мэдээллийн сүлжээний талаар Засгийн газар Цахим бодлогын түр хороотой хамтарч ажиллаж байгаа. УИХ-аас ажлын хэсэг гарч гишүүдээс өргөн барьсан хууль болон Засгийн газрын хуульай уялдуулах байх. Энэ үеэр ямар асуудлыг ямар шат дараалалтайгаар хэрэгжүүлэх талаар ажлын хэсэг гаргах байх. Хугацаа болон бусад төсөөлөлтэй холбоотой асуудалд манай ажлын хэсэг хариулах байх. 

Ажлын хэсэг: Засгийн газраас оруулж ирж байгаа Зөвшөөрлийн тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж мөрдөхөөр оруулж ирж байгаа. Энэ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль дагалдаж орж ирж байгаа.