ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

О.Баасанхүү: Л.Болд хятадын компанид хайгуулын хууль бус зөвшөөрөл өгсөн баримтыг дэлгэнэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-16

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Зөвшөөрлийн тухай, зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд үг хэлж асуулт асууж байна. 

О.Баасанхүү: Зөвшөөрлийн эрх шилжүүлэх гэдэг зүйл байгаад байна. Тусгай зөвшөөрөл авсан хүн ямар нэг аж ахуйн нэгж рүү өөрийн эрхийг шиожүүлэх асуудал байдаг.  Үүнийг хэрхэн зохицуулсныг асуумаар байна. 1991 онд Монголд доллар багатай, Очирбат доллар олох боломжтой гээд дээлээ тосолж байсан. Дараа 2006, 2007 оны үед Засгийн газар эрхээ шилжүүлэх ёстой эрхийг нь эдлүүлэхгүйгээ Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга Л.Болд гэдэг шударга царайлсан нөхөр шууд хятадын компанид эрхийг нь шилжүүлчихсэн байгаа юм. Энэ асуудал нь стратегийн том ач холбогдол бүхий үйлдвэр байгуулагдаж байхад бүтээгдэхүүний асуудал хөндөгдөнө. Энэ талаар удахгүй би хэвлэлийн хурал зарлаж, нотлох баримтуудыг гаргана. Тухайн үед ийм зөрчилтэй үйлдэл хийснээс болоод улсад онц их хэмжээний хохирол учирч байгаа. Энэ мэт асуудлыг хэрхэн зохицуулж байгаа вэ. Газрын тосны зарим нэг тусгай зөвшөөрлийг цуцлаад шинээр олгохдоо алдааг засах боломж байна уу. Энэ хуульд тийм зохицуулалтыг оруулж өгсөн үү. 

Ажлын хэсэг: Засгийн газраас өргөн мэдүүлж байгаа зөвшөөрлийн тухай хуульд тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, худалдах, барьцаалах зэргийг хориглосон. Зөвшөөрлийг анх олгохдоо зөвшөөрөл эзэмшигчид тавигдах шаардлагыг тодорхой тавьж, энэ нийтлэг шаардлагыг хангаагүй тохиолдолд зөвшөөрөл олгохгүй юм. 

О.Баасанхүү: Хүн компаниа зарахдаа бүгдийг нь зардаг. Тэр чинь зөвшөөрлийг зарж байгаа биш байхгүй юу. Тэр цаасыг зарж байгаа биш. Компанийнхаа үйл ажиллагаа хөрөнгөө зарж байгаа. Тэгэхээр яаж хориглох юм бэ. Дахиад тусгай зөвшөөрөл авна гэсэн үг үү. Өмнөх тусгай зөвшөөрөл автоматаар хүчингүй болох уу.

Ажлын хэсэг: Тусгай зөвшөөрлийн авсан хуулийн этгээд иргэний хуулийн дагуу өөрийн зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийг бусдад худалдах зохицуулалт хэвээрээ хадгалагдана. Тухайн компанийн хувьцаа эзэмшигч яаж өөрчлөгдөх нь тусгай зөвшөөрөлд хамаарахгүй. Үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөж байгаа тохиолдолд лтусгай зөвшөөрөл яригдана.