Бразилын шигшээд Фабиньо, Лукас Моура, Виллиан нар багтсангүй

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-17

"Кубок Америка-2019" буюу Өмнөд Америкийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд оролцох Бразилын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо. Тэгвэл Бразилын шигшээ багт "Ливерпүүл"-ийн тулгуурын хагас хамгаалалтад энэ улиралд тун ч сайн тоглосон Фабиньо дуудагдсангүй. Мөн "Тоттенхэм"-ийг Аваргуудын лигт чирж, "Аякс"-ын эсрэг хет-трик хийсэн Лукас Моура ч шигшээдээ дуудагдсангүй. 

"Порто"-д гялалзсан Алекс Теллеш, "Челси"-гийн Виллиан, "Реал"-ын жигүүр Марсело тэргүүтнүүд ч бас дуудагдаагүй юм.  Харин "Эвертон"-ы довтлогч Ришарлисон, "Аякс"-ын Давид Нерес тэргүүтэй залуучууд дуудагдсан юм. Мэдээж Неймар, Алиссон Бекер, Коутиньо, Жезус тэргүүтэй шилдгүүд нь ч дуудагдлаа. 

Хаалгач:  Алиссон (Ливерпүүл), Эдерсон Мораес (Манчестер Сити), Кассио (Коринтианс).

Хамгаалагч: Дани Алвес, Маркиньос, Тиаго Силва (Бүгд  ПСЖ), Миранда (Интер), Филипе Луис (Атлетико), Алекс Сандро (Ювентус), Эдер Милитао (Порту), Фагнер (Коринтианс).

Хагас хамгаалагч: Аллан (Наполи), Артур, Филиппе Коутиньо (Хоёулаа– Барселона), Каземиро (Реал), Фернандиньо (Манчестер Сити), Лукас Пакета (Милан).

Довтлогч: Неймар (ПСЖ), Габриэл Жезус (Манчестер Сити), Ришарлисон (Эвертон), Роберто Фирмино (Ливерпүүл), Давид Нерес (Аякс), Эвертон Соарес (Гремио).