Дроумонд Грин трипл дабл хийж цуврал 3-0 боллоо

O.Admin
2019-05-18

Өрнөд бүсийн аваргын төлөө Голдэн Стэйт УОрриорс болон Портлэнд Трэйл Блейзэрс багууд үлдээд байгаа билээ. Хоёр багийн цувралын гурав дахь тоглолт Портлэндын талбайд буюу Модо цэнгэлдэхэд боллоо. Тоглолтын эхний хагаст 13 оноогоор тэргүүлсэн талбайд эзэд сүүлийн хагасыг тааруухан хийснээр 110-99 харьцаагаар хожигдож цуврал 3-0 боллоо. Одоо ганц удаа Портлэнд хожигдвол цуврал дуусч NBA-ын аваргын төлөөх цувралд Уорриорс гарч ирэх билээ.

Тус тоглолтод Стифэн Көрри 36 оноогоор багаа тэргүүлсэн бол Дроумонд Грин 20 оноо, 13 самбар, 12 дамжуулалтаар трипл дабл хийжээ. Харин эсрэг багаас МакКоллум 23 оноо, Лилард 19 оноог авчээ.