ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Батхүүгийн хэргийг шалгаж байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-05-18

УИХ-ын-ын дэд дарга, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээвэр, аялал жуулчлалын сайд асан Г.Батхүү энэ сарын 17-ны өдөр зуурдаар таалал төгссөн билээ. Хэргийн дараа хууль,  хяналтын байгууллагаас ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байсан юм. Тэгвэл талийгаачийг нас барсныг улс төржүүлж, цахим орчинд буруу ташаа мэдээлэл гаргаж байгаа учир энэ хэрэгтэй холбогдуулан ЦЕГ-аас мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, "2019 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 19:57 минутад цагдаагийн байгууллагад "Төрийн ордны нэг давхрын баруун жигүүрт хүн нас барсан байна" гэсэн дуудлага ирсний дагуу НЦГ-аас жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт шуурхай очиж үзлэгийг явуулсан. УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амь насаа алдсан хэрэг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газарт прокурорын байгууллагын хяналтад хуулийн хүрээнд шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Олон нийтийн сүлжээгээр энэ хэрэгтэй холбоотой худал ташаа мэдээлэл гарч олон нийтийг төөрөгдүүлж байна" гэжээ.