ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөвсгөлийн сумдын өлдсөн малд тэжээл хүргэнэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-19

Ойрын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарсан. Цаг агаарын гэнэтийн энэ үзэгдлээс болж, Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Алаг-Эрдэнэ, Баянзүрх, Арбулаг, Цэцэрлэг сумдад цас орж, цасан шуурга шуурч, цас тогтсоноос мал бэлчээрлэх боломжгүй болсон байна. Мөн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгонд 9000 гаруй мал зогсоогоороо өлдсөн байдалтай байгаа юм. Иймд Хөвсгөл аймгийн онцгой комиссын даргаар ахлуулсан ажлын хэсэг Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгоны малчдад өвс тэжээлийн тусламж үзүүлэхээр сумдыг зорьжээ.