ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дээрэм хийдэг этгээдүүдийг барьжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-05-19

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн тасгийн алба хаагчид нийслэл хотын нутаг дэвсгэрт бага насны хүүхэд болон ганц нэгээрээ явж байгаа иргэдийг дагаж орц, гудамж руу ороход нь зодож, хутга тулган эд зүйлсийг нь дээрэмддэг бүлэг этгээдүүдийг баривчилжээ. Гэмт этгээдүүд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд орогнож байхад нь баривчилсан аж.

Хэргийг шалгахад эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн харьяат, дээрэмдэх, хулгайлах гэмт хэрэг удаа дараа үйлдэн гурван удаагийн ял шийтгэл эдлэж байсан аж. Улмаар энэ оны хоёрдугаар сард ШШГЕГ-ын хорих 411 дүгээр ангиас суллагдсан 20 настай Ц, Т, 19 настай Т, нар нь Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт 12 удаагийн үйлдлээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Одоогоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.