ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Месси 6 улирал  +50 гоол орууллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-19

Испанийн Ла лигийн сүүлчийн тойрогт “Барселона” клуб “Эйбар”-тай тоглож, 2:2-оор тэнцсэн билээ. Энэ тоглолтод Месси дубль хийж, Ла лигийг 36 гоолтой өндөрлүүлсэн юм.  Түүнээс гадна, Месси бүх тэмцээнд энэ улиралд 50 гоол оруулж байгаа ажээ.

Ингэснээр Аргентин эр 6 улирал 50 болон түүнээс дээш гоол оруулсан гэх агуу амжилтыг тогтоолоо. 2010-2011 оны улиралд 53, 2012-2013 оны улиралд 60, 2014-2015 оны улиралд 58 гоол оруулж байсан. 2016-2017 оны улиралд 54 гоол оруулж байсан бол 2011-2012 оны улиралд Каталоны багийн төлөө бүх тэмцээнд 73 гоол оруулж, гайхамшгийг бүтээж байсан билээ.