Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд монгол залуу түрүүлжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-05-19

ОХУ-ын Улан-Үдэ хотноо болсон Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд Орхон аймгийн “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын гоцлооч Д.Дагвадорж тэргүүн байрт шалгарчээ. 

2011 онд Монгол Улсын гавьяат жүжигчин Энхбатын Амартүвшин, 2015 онд “Чингис хаан” одонт Ганбаатарын Ариунбаатар нар тус уралдаанд тэргүүн байрт шалгарч дэлхийн цараатай дуучин болох гараагаа эхлүүлж байжээ.

Харин 2019 онд Д.Дагвадорж оролцож, тэргүүн байрт шалгарсан байна. Д.Дагвадорж нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат бөгөөд Эрдэнэт хотноо эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг аж. Тив дэлхийд нэрээ дуурсгах дуурийн дуулаачдын залгамж халаа болсон залуу дуучиндаа нийт монголчуудынхаа өмнөөс баяр хүргэе.