ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүүхдүүдийг хайрцганд хийж тээвэрлэхийг завдсан гэх хэрэг бүртгэгдээгүй

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-05-19

Хөвсгөл-Улаанбаатар чиглэлийн автобусанд бага насны гурван хүүхдийг хайрцганд хүлж, тээвэрлэсэн талаар мэдээллийн сайтуудаар мэдээлэл гарч эхэллээ. Хэргийг тодруулбал, Хөвсгөл аймгаас гурван хайрцагтай дайвар  бүхий зүйлийг автобусанд ачсан аж.

Тус хайрцагнууд хөдөлж байсан учир, жолооч шалгаж үзэхэд бага насны гурван хүүхэд дотор нь  байсан гэх мэдээлэл гарсан юм. Энэ талаар Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын эх сурвалжаас тодруулахад “мэдээгүй байна” гэдэг  хариултыг өглөө.

Харин ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Мөнхшүрээс тодруулахад, “Энэ асуудлыг тодруулж байна” гэсэн юм.