Алдар Танан Гарьд баг Монголын дээд лигийн аваргаар анх удаа тодорлоо

Т.САНДАГ-ОЧИР
2019-05-20

20 дахь жилдээ зохиогдож буй "Гоё" дээд лигийн аваргын төлөө Хасын Хүлэгүүд - Алдар Танан Гарьд гэсэн ривал хоёр баг өрсөлдсөн юм. Тус ширүүн өрсөлдөөн долоон тоглолтонд Гарьдууд хожсоноор 2019 оны дээд лиг өндөрлөж, Зэвсэгт хүчний Алдар Танан Гарьд баг анх удаа дээд лигийн тэргүүн байрыг эзэллээ. Харин 2019 оны үнэ цэнэтэй тоглогч "ТЭРГҮҮН ТОГЛОГЧ"-р Хасын Хүлэгүүд багийн Отгонбаатарын Сэргэлэн тодорч, Ниссан Тида автомашинаар шагнагдлаа.