Голдэн Стэйт Уорриорс баг таван улирал дарааллан өрнөд бүсийн аварга боллоо

Т.САНДАГ-ОЧИР
2019-05-20

Ийнхүү энэ цаг үеийн хамгийн супер баг гэгдээд буй Уарриорс 5 жил дараалан ФИНАЛД гарж ирж 50 гаруй жилийн өмнөх Бостон Сэлтикс багийн амжилттай тэнцлээ. Тус тоглолтонд багийн хамтрагчид плэйоффд трибл дабл хийсэн анхны тохиолдол болж Стэф, Грийн хоёр түүхэнд бичигдэв. Мөн Стэфэн Көрри Өрнөд бүсийн финалд 10 удаа 35+ оноо авснаар Коби Брайнттай тэнцэж Өрнөд бүсийг тэргүүлж эхэллээ.