ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Үлийн цагаан оготно устгахад гурван тэрбум төгрөг зарцуулна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-05-20

Сүүлийн жилүүдэд бэлчээрийн даац хэтэрч, тэжээлт ургамал багасах болсон  талаар эх сурвалжууд мэдээлж буй. Нийт бэлчээрийн 45 орчим хувьд үлийн цагаан оготно тархсан нь хөнөөлийн хэмжээнд хүргээд байгаа билээ. Харин сүүлийн үед үлийн цагаан цагаан оготно нь уулархаг нутаг руу шилжин тархах болсон аж. Тиймээс устгахын тулд хавар болон намрын улиралд үе шаттай ажил зохион байгуулах болсон.

Тэгвэл энэ жил 14 аймагт үлийн цагаан оготнотой тэмцэх ажил өрнүүлэх юм байна. Энэ ажилд гурван тэрбум төгрөг зарцуулахаар төсөлд тусгаад байгаа ажээ. Төсөлд тусгасан мөнгөн дүнг Засгийн газраас эцэслэн батлах юм. Энэ амьтныг устгахын тулд хаврын улиралд микробиологийн арга ашигладаг бол намар энгийн механик аргыг хэрэглэдэг аж.