ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоно

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-05-20

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал өнөөдөр Төрийн ордонд болж, тус зөвлөлийн 2018 оны төлөвлөгөөний биелэлттэй танилцаж, 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Гишүүдээс гарсан санал, дүгнэлтийг сонссоны дараа Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх зөвлөлийн гишүүд, яам, агентлагийн удирдлагуудад үүрэг даалгавар өглөө.

Хүүхдийн зуслангуудын хууль бус хувьчлал, зуслангийн эзэмшлийн газарт газар олгосон шийдвэрийг эргэж харах шаардлагатай байна. Тухайлбал, олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан анх 5220 га газартай байсан. Одоо 1200 га газар л “Найрамдал”-д үлдсэн байна гэж Ерөнхий сайд хэллээ. Хүүхдийн гэсэн нэр, хаягтай бүхнийг булааж авсан олигархуудтай тэмцэх учиртай. “Найрамдал” зуслангийн эзэмшлийн өмчийн газрыг хууль бусаар өмчилснийг судлан тогтоож, буцаан олгох, хууль бус шийдвэрийг судлах ажлыг зохион байгуулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг БОАЖЯ болон нийслэлийн удирдлагуудад үүрэг болголоо.

Нийт хүүхдийн 85 хувь нь хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан байна. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт энэ оны зургадугаар сарын 1-нээс олгож эхлэхийг холбогдох хүмүүст даалгалаа.