ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг баривчлах хүсэлтийг хойшлуулав

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-05-20

ОХУ-ын “Ростех” компаниас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авахдаа Монголбанкнаас болон Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан, мөн тус хувийг худалдан авсан “Монголын зэс корпораци” ХХК-д их хэмжээний зээл олгосон гэх асуудлаар ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн “Энхжин” хотхоноос баривчлан, өнгөрөгч гуравдугаар сарын 05-нд цагдан хорьж байсан билээ. Гэсэн ч түүнийг нэг хоногийн дараа сулласан байдаг.

Тэгвэл энэхүү хэргийг шалгаж байсан АТГ болон Эрүүгийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсгийн зүгээс түүнийг 14 хоногийн хугацаатай цагдан хорих хүсэлтээ Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлсэн аж.

Улмаар түүнийг цагдан хорих эсэх асуудлыг хэлэлцэх байсан ч хойшлууллаа. Учир нь Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч шүүгчээс татгалзсан учраас уг асуудлыг тухайн дүүргийн Ерөнхий шүүгч хэлэлцэх хүртэл түр хойшлуулсан байна.