ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төгөлдөр хуурчдын уралдаанд амжилттай оролцсон сурагчдыг 200 сая төгрөгөөр шагнана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-22

АНУ-д болсон Барток Кабалевский-Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаанд байр эзэлсэн нэр бүхий сурагчдад мөнгөн шагнал олгох шийдвэрийг Засгийн газрын 2019 оны тавдугаар сарын 22-ны өдрийн ээлжит хуралдаанаар гаргав.

Тэргүүн байр эзэлсэн Консерваторын сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч О.Нандин, Г.Анар, Х.Хүслэн нарт тус бүр 19 сая, хоёрдугаар байр эзэлсэн сурагч З.Амин-Эрдэнэ, Н.Амарбат, Ц.Гүнбилэг, Т.Найраг, Э.Цэнгэг, Э.Энх-Амгалан, “Хобби” сургуулийн сурагч Э.Цогт нарт тус бүр 14 сая төгрөг олгохоор боллоо. 

Харин гуравдугаар байр эзэлсэн Консерваторын сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Б.Мишээл, М.Жаргалан, Ж.Азжаргал, М.Байгал, П.Хэрлэн нарт тус бүр есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болов. Сурагчид өнгөрсөн онд анх удаагаа олон улсын уралдаанд оролцож онцгой амжилт гаргасан байна.