ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Цогзолмаа: Эдийн засгийг биш хүнийхээ хөгжлийг нэгдүгээрт тавих ёстой

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-22

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж асуулт асууж байна.

Г.Тэмүүлэн: Төсөв хэлэлцэх үед бүх салбарын асуудлыг хавтгайд нь авч үзмээргүй байна. Үнэхээр асуудал нь тулгамдаад байгаа эрүүл мэнд, боловсролын салбарын асуудалд анхаарах хэрэгтэй. Энэ салбарттодорхойзорилт тавиад тулгамдаад байгаа асуудлыг бүх хүч хөрөнгөө хаяад шийдэх ёстой. Нийгмийн суурь болсон хоёр том салбарынхаа ажилчдын цалинг нэмэх асуудлыг анхаармаар юм байна. Хөдөө орон нутагт энэ салбарын ажилчид дутагдаж эхэлж байна. Хөгжлийн нэн тэргүүний зорилтод энэ хоёр салбар байх ёстой. Хөгжлийн бодлогын хүчтэй бүтцийг бий болгохгүй бол одоогийн тогтолцоо учир дутагдалтай байна. Нэн шаардлагатай байгаа салбарууддаа хөрөнгө мөнгөө зарцуулж, хөгжлийн бодлогыннэн тэргүүний зорилтуудыг гаргадаг болох хэрэгтэй. Үндэсний хөгжлийн газар гэж уг нь байдаг. Өнгөрсөн Засгийн газрын үед энэ газар бондын газар болсон. Одоо концессын газар боллоогэж шүүмжилж байсан. Хөгжлийнхөө үндсэн ажил төвлөрч анхаармаар байна гэдэг асуудлыг хөндөж байсан. Энэ газрыг хүчтэй болгох талаар анхаарах хэрэгтэй байна. Яам агентлагуудыг төрийн тендерээс салгамаар байна. Аймаг, орон нутаг ялгаа байхгүй тендертэй зууралдаж байна. Үндсэн ажлаа хийхгүй байна. Бодлогын ажлаа хийхгүй байна. 

Л.Оюун-Эрдэнэ: Санал нэг байна. Ирэдүйн 30 жилийг, өнгөрсөн 30 жилтэй бүхлээр нь харах ёстой. Хаанаа алдаа байна вэ гэж. Үнэхээр урт хугацаагаар төлөвлөдөг болъё гэвэл бүс нэг тойрог юм уу улс нэг тойрог болох алхам руу зоригтой явах ёстой. Яагаад гэвэл төсөв батлагдаад яамд хуваагаад авдаг.  Энд л бодлого алдагддаг. Өөрөөр хэлбэл, яамдаас орж ирсэн асуудал УИХ дээр унадаг. Аймагт баригдах ёстой зүйл суманд баригддаг. Ингээд төсвийг тэгшитгэн хуваах зарчим Засгийн газрын цэгцтэй зөв бодлогыг төлөвлөх боломжийг алдагдуулаад байгаа юм. Урт хугацааны төлөвлөлтөө улс төржихгүйгээр хиймээр байгаа юм. Монгол Улс 517 бодлогын баримт бичигтэй байна. Энэ бүгдийг уялдуулж, цэгцэлж явах ёстой. төрийн албан хаагчид тогтвортой, томилгоонд сайд нар оролцдоггүй байх ёстой. Улаанбаатар хотын хөгжил, барилга хот байгуулалтын яамны бодлоготой нягт уялдаа холбоотой байх ёстой. Энэ бүгд нь жил жилдээ хуваагдаад зөв, бүтээлч болох юм. Урт хугацааны, дунд хугацааны төлөвлөлтийг гаргах гэж байгаа. Зарим нэг зүйлийг цэгцлэх шаардлагатай. Үүнд Сангийн яамны бодлогыг дэмжиж байна. Төсөв тодотгохгүй явж байгааг зөв гэж бодож байгаа. 

Ц.Цогзолмаа: Төсвийн төрийн мөнгө гэж байхгүй. Татвар төлөгчдийн л мөнгө шүү дэ. Энэ мөнгийг бид зөв оновчтой, зөв зүйлд зарцуулах ёстой. Эдийн засгийн өсөлт байгаа бол үүний үр шимийг татвар төлөгчид хүртэх ёстой. Эдийн засгийн үндэслэлээ боловсруулахдаа урсгалаараа явдаг байдлаа болих ёстой. Эдийн Засгийн төлөвлөлтөөс улс орнууд эхэнд тавих бус хүний хөгжлийг эхэнд тавьж байна. Гэтэл бид бүх зүйлийн эхэнд эдийн Засгаа тавьж байгаа учраас иргэдийн нийгмийн асуудал хойшлоод байна. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.