ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сурагчдаа зодсон багшийг ажлаас халжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-05-23

Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 114-р сургуулийн техникийн эрэгтэй багш согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хичээл орж, улмаар эрэгтэй хүүхдүүдийг зодож танхайрсан хэрэг энэ сарын 20-нд гарсан билээ.

Тодруулбал, уг багш наймдугаар ангийнханд хичээл орох үед ангийн цонх нь хагарсан байсан бөгөөд цонх хэн хагалсан хэмээн найман хүүхдийг цохьсон байна. Энэ үеэр нэг хүүхэд айж цочирдон, зүрх нь дэлсэж эмнэлэгт хүргэгдсэн аж. Харин бусдынх нь биеийн байдал тогтвортой байгаа гэнэ.

Улмаар согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ сурагчдад хичээл орж, сурагчиддаа гар хүрсэн багшийг энэ сарын 21-ний өдрийн хурлаар ажлаас нь халж, багшлах эрхийг нь түр хугацаагаар түдгэлзүүлжээ.