ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нурангид дарагдсан иргэнийг хайж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-25

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангийн гол гэдэг газарт үйл ажиллагаа явуулдаг "Шарын гол майнинг" алтны уурхайд энэ сарын 23-ны өдөр 23:00 цагийн үед осол гарчээ. Ослын улмаас 29 настай нэг ажилтан одоо болтол олдоогүй байгаа аж. Тодруулбал, уурхайн тогтоол нууранд нуралт болж 60 тоннын том оврын автомашинтайгаа унасан аж.

Осол болсноос хойш 36 цаг болж байгаа боловч том оврын автомашин нь ч харагдахгүй, осолдсон иргэнийг гаргаж авч чадаагүй байгаа юм байна. Ослын газарт Дархан-Уул аймгийг Онцгой байдлын газраас арван алба хаагч, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас долоон алба хаагч ажиллаж байна. Одоогийн байдлаар осолдож сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлж байгаа аж.