ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Х.Мандахбаярыг уурхайчид уурхай руу нэвтрүүлээгүй байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-05-25

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг "Саус гоби коал транс" ХХК-ийн Баянтэсийн уурхай руу МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр 50 орчим сэтгүүлч авч явсан тухай мэдээлэл цацагдсан. Тэрбээр өчигдөр сэтгүүлчдийн хамт уурхай дээр очсон байна.

Гэвч уурхайчид Монголын эдийн засгийг авч яваа уул уурхайн салбар руу дайрч байгааг нь эсэргүүцэж, Х.Мандахбаярыг нэвтрүүлэлгүй, шуугиан үүсгэжээ.

Түүнийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа уурхай руу халдаж байгаад уурхайчид ийнхүү эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Харин Х.Мандахбаярын авч очсон сэтгүүлчдийн тухайд Баянтэсийн уурхайд үлдэж, уурхайн үйл ажиллагаатай танилцсан байна.