ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цагдаагийн автомашиныг нэг тэрбум төгрөгөөр шинэчилнэ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-05-25

Нийслэлийн цагдаагийн газар жилд 450 мянга орчим дуудлага хүлээн авдаг аж. Эдгээр дуудлагаас 65-70 хувийг хотын захын гэр хорооллоос ирүүлдэг байна. Засгийн газраас хэсгийн нэг байцаагч 4000 хүнд үйлчлэх ёстой гэсэн тогтоол гаргасан ч, өнөөдрийн байдлаар нэг байцаагч 2-3 дахин олон хүнтэй хороонд ажиллаж байгаа юм. Энэ тухай тус газрын дарга хурандаа  Д.Ядамдорж “Иргэдээс ирүүлж буй дуудлага, мэдээлэл бүрт цагдаагийн бие бүрэлдэхүүн хүрч ажиллахыг зорьдог ч техник хэрэгсэл тааруугаас бэрхшээл гардаг гэдгийг Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Р.Дагвад уламжилжээ. Иймд цагдаагийн автомашинуудыг нэг тэрбум төгрөгөөр шинэчлэхээр болоо. Тус газрын техник хэрэгсэл муудсан тул дахин 20 гаруй машины хэрэгцээ байгаа аж. Мөн баар, цэнгээний газруудын ажлын хуваарьт өөрчлөлт оруулж, төрийн байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах хэрэгтэй байгааг ч цагдаагийнхан нийслэлийн ИТХ-ын даргад учирлаж байсан юм.